ХӨВСГӨЛ: ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-05 12:52:05

 Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 95 хувийн ирцтэйгээр эхэллээ.


Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргын тайлан, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай,  гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг  шинэчлэн байгуулах тухай, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ.


Мөн  ирэх онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай, нэрэмжит болгох тухай,  аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай, аймгийн Засаг даргын 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн гүйцэтгэлийн өнөөгийн байдал, аймгийн 2026 оны төсөв батлах тухай зэрэг 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


Хуралдаанд ирэх ёстой 41 төлөөлөгчөөс 2 төлөөлөгч цахимаар, 2 төлөөлөгч чөлөө авч  37 төлөөлөгч оролцож байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж


 Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 95 хувийн ирцтэйгээр эхэллээ.

 

 

Related news