"Хөгжлийн ирээдүй оюунлаг залуус" хөтөлбөрийн нээлт боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн залуусын дунд "Хөгжлийн ирээдүй оюунлаг залуус" хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр болж, аймгийн төв Даланзадгадад нээлтийг нь хийлээ. Хөтөлбөрийн нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга Ү.Энхцацрал, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх нар болон залуусын төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд залуусын амьдрах ухааныг хөгжүүлж, нийгэмд хүлээх эрх үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэх, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг боловсролтой, эрүүл залуу хүнийг төлөвшүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрөө залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд үндэслэсэн байна.
2903天