"Хүмүүн бичиг" захиалагч хамт олон сайхан бичигтнээр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хүмүүн бичиг" сонинг захиалан уншсан хамт олон аймагтаа үндэсний сайхан бичигтэн хамт олноор шалгарчээ.
Өмнөговь аймагт "Сайхан бичигтэй Өмнөговьчууд" аянг 2017-2020 онд өрнүүлэн хос сайхан бичигтэн болох зорилт тавиад байгаа юм. Монгол хэл бичгийн хуулийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, сайхан бичигтэй байсан ахмадуудынхаа уламжлалыг сэргээн өвлүүлэх зорилготой уг аянд багш нар болон 5-9 дүгээр ангийн хүүхдүүд оролцож байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын тэргүүний гуравдугаар сургуулийн Т.Мягмарсүрэн багштай 7в ангийн хамт олон өнгөрч буй хичээлийн жилд дээрх аяны хүрээнд аймагтаа гуравдугаар байр эзэлсэн амжилтыг гаргажээ. Энэхүү хамт олон нэг л улирал Хүмүүн бичиг сонинг захиалан сургалтандаа хэрэглэсэн сурлагад нь мэдэгдэхүйц ахиц үзүүлжээ.
Тус ангийн монгол бичгийн багш ярихдаа, энэ ангиас нэг хүүхэд монгол хэл, бичгийн хичээлдээ маш сайн байсан. Харин судалж үзэхэд гэрээрээ "Хүмүүн бичиг" сонин захиалан уншдаг болохыг мэдсэн юм. Тиймээс хамт олноор нь тус сонинг захиалуулсан хэмээн ярьж байна.
Тус ангийнхан математикийн хичээлийг сонгон суралцахаар зургаадугаар ангидаа өөр өөр ангиас нэгдэн нэгэн хамт олон болсон ажээ. Сонгон суралцсан хичээлээрээ аймгийн олимпиадад шалгарч улсад өрсөлдөж байсан тэргүүний хамт олон юм байна.
Дашрамд сонирхуулахад энэхүү ангид монгол бичгийн хичээл заадаг Д.Тунгалагтамир багш БНСУ-ын хүүхдүүдэд үндэсний ёс заншил, эх хэл бичгээ сурталчлан таниулж яваад ирсэн байна.

Д.Мишигсүрэн