ӨМНӨГОВЬ: "Элсэн манхны баяр-2025" болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Элсэн манхны баяр” энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү баярыг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уламжлалын дагуу Даланзадгад хотоос зүүн хойш 270 километрт орших Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, говийн аялал жуулчлалын гол бүс болох Хонгорын элс, дуут манхны бэлд "Элсэн манхны баяр"-ыг тэмдэглэх юм.
Дээрх баярын үеэр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, говь нутгийн өвөрмөц тогтоц, байгалийн сайхныг нийтэд сурталчлах, гадаад дотоод жуулчдын аялах хугацааг уртасгах, эртний үлэг гүрвэл, говийн олон сайхан домгоор элсэн урлал бүтээх, элсний авто уралдаан, оргил булаалдах, элсний волейбол, элсний үдшийн шоу зэрэг олон сонирхолтой тэмцээн уралдааныг зохион байгуулдагаараа онцлог гэж хэлж болно.
Сонирхуулахад, ноднин жил "Элсэн манхны баяр"-ыг гаднын 17 мянга, дотоодын 19 мянган аялагч үзэж сонирхжээ.