ДОРНОД: Бүсийн чуулганаар хэлэлцүүлэх асуудлуудыг эрэмбэллээ
Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Зүүн бүсийн чуулган ирэх сарын 9-нд болно. Тус чуулганд санал болгох асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Баян-Уул- Чойбалсан, Халх гол-Чойбалсан чиглэлийн авто зам, Хүүхдийн ордон, Степ арена цогцолбор, ХАА-н парк байгуулах зэрэг арав гаруй саналыг хурлын төлөөлөгчид дэмжсэн байна.
4天