ДОРНОД: Хуучирсан зарим барилгыг үнэмлэхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-28 15:29:01

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ирэх оны хөгжлийн хөтөлбөрт хуучирсан, нийтийн зориулалттай арван барилгыг үнэмлэхжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, Дорнод аймгийн төвийн зарим орон сууцны барилгад цууралт хагарал үүсээд байгаа юм. Аймгийн ГХБХБГ-аас орон сууцны 1, 8, 22, 23 дугаар байруудад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.


ГХБХБГ-ын дарга Х.Гүенбат, “Ийнхүү үнэмлэхжүүлснээр барилга байшингийн одоогийн нөхцөл байдлыг тогтоох, эвдрэлийг хянах, эхний удаад ямар засвар үйлчилгээ хийх, хүчитгэх, хэрхэн засварлах зэрэгт дөхөм болно” гэв. Учир нь хагарал цууралттай байруудад шууд гадна фасад хийчихвэл элэгдлийг хянах боломжгүй болох эрсдэлтэй. Нөгөө талаар төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай юм.  


Дорнод аймгийн төв Чойбалсан хотод орон сууцны 130-аад барилга бий. Үүний 40 гаруй нь хуучны орон сууц юм. 

相关新闻