Өмнөговьд Ардчилсан намынхан тайван жагсаал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-15 17:18:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ардчилсан намаас намынхаа өмнөх талбайд тайван жагсаал хийлээ. 
Тус намынхан нутгийн удирдлагын ордныхоо өмнө талбайд буюу Батмөнх даян хааны талбайд жагсаал хийнэ гэсэн боловч орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл өгөөгүй учир намынхаа өмнө талбайд тайван жагсаал хийлээ. Энэхүү жагсаалд Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид, тус аймгийн сонгогч иргэд ийн төлөөлөл оролцсон юм. Тэд Монгол орон даяар шударга бус үйлдэл газар авч байна, олон иргэдийг ажлаас халсан, орон даяар тэнцвэргүй мэдээлэл цацаж байна, нэг дамын дарангуйлал газар авлаа гэж гэх зэргээр өөр өөрсдийн санал бодлоо илэрхийлцгээсэн юм.
Жагсагчид үзэл бодлоо илэрхийлсэн лоозон барьцгаасан байлаа.
Д.Мишигсүрэн 
相关新闻