Наадамчдын тав тухыг хангахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-16 13:46:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт баяр наадмын бэлтгэл ажлыг хийж, наадамчдын тав тухыг хангахаар ажиллаж байна.
Тус аймгийн баяр наадам 7 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Даланзадгад хотноо болно. Баяр наадмыг угтаж “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г тохижуулах, зүлэгжүүлэх, зарим газарт засвар хийх, морь барианы газарт тог цахилгаан, наадамчин олны аюулгүй байдлыг хангах, сүүдрэвч сандлыг засварлах дээвэрлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай байгаа юм.
Наадмын бэлтгэл ажлын бодит байдалтай Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр танилцлаа. Өмнө жил засвар тохижилтыг хийсэн “Аз билэгтэй” ХХК энэ жил дахин засвар арчилгааг хийх бөгөөд 6 дугаар сарын 20-нд ажлыг эхэлж 6 сарын 30 гэхэд засварын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх ажлыг Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба хариуцан өдөр бүр өглөөний 07 цагаас оройн 21 цаг хүртэл усалгаа арчилгааг хийж байгаа ажээ.

Дашрамд дуулгахад наадамчин олны тав тухыг хангах, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор 80 хүнийг нийтийн үйлчилгээнд ажиллуулах юм байна. 

Д.Мишигсүрэн


相关新闻