Зам засварын ажлыг хувийн компани өөрийн хөрөнгөөр хийхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-16 13:27:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хатуу хучилттай зам зарим газраа маш их эвдрэлтэй байгааг иргэд шүүмжилсээр байгаа билээ. Харин энэхүү замын эвдрэлийг нэгэн хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр засварлахаар болжээ.
Даланзадгад сумын удирдлагуудын санаачилгаар “Дарданговь”ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хот доторх 1,4км хатуу хучилттай авто замыг 100 орчим сая төгрөгийн төсөв хөрөнгөөр засч сайжруулах ажлыг эхлүүллээ. Энэ сарын 23 гэхэд зам засварын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх юм байна. Тэд 98 цэгт замын эвдрэл, хагарсан цуурсан хэсгийг янзлах ажээ.
Мөн  тус ХХК нь Даланзадгад сумын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал найман уулзварын замыг засварлаж машин эргэхэд бэрхшээлгүй болгох,  хот дотор 5км хатуу хучилтай зам тавих, дөрвөн цэгт хурд  сааруулагч тавихаар болжээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻