Залуусын хөдөлмөрийн бирж ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хөгжлийн ирээдүй оюунлаг залуус" хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд залуусын хөдөлмөрийн бирж ажиллуулах ажээ.
"Уг хөдөлмөрийн биржийг аймгийн төв Даланзадгад суманд байгуулахаар төлөвлөж байгаа. Хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа залуусынхаа дунд ямар хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа талаар нь мэдээллийн сан байгуулах юм. Мөн ажлын байр зарлаж байгаа байгууллагуудад залуусаа ажилд ороход нь зуучлах зэрэг ажлуудыг хийнэ" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал ярилаа.
Өмнөговь аймагт идэвхтэй ажил хайгч 865 иргэн бүртгэлтэй байгаагийн 531 нь буюу 61 хувь нь 15-35 насны залуучууд байгаа ажээ. Тиймээс энэхүү хөдөлмөрийн биржийг байгуулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм байна.

Д.Мишигсүрэн