Хүүхдийн хөдөлмөр зуслан нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 12:14:52
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн зуны амралтаар хөдөлмөр зусланг нээн ажиллуулах гэж байна.
Хүүхдүүдийг монгол зан заншлаа өвлөх, ажил хөдөлмөрт сонирхолтой болгох, амьдрах ухаанд суралцуулах зорилгоор зуны амралтаар нь энэхүү зусланг ажиллуулах гэж байгаа юм.
"Сумдынхаа Засаг дарга нараас энэ талаар санал авахад Ханхонгор сум аймгийнхаа төвд ойрхон учраас энэхүү саналыг дэмжин хүлээж авсан. Тиймээс хөдөлмөр зуслан нээж байгаа эхнийхээ жилд тус суманд зуслангаа ажиллуулахаар төлөвлөсөн" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал ярилаа.  
Хөдөлмөр зуслангаа малчин айлын дэргэд гэр барьж ажиллуулан, тухайн айлын ажилд туслуулах зэрээгр хөдөөний хүүхдийн зуны амралтаараа хийдэг ажлуудыг хийлгэх ажээ. Мөн газар тариалан дээр ч хөдөлмөр зуслан нээхээр төлөвлөсөн гэнэ. 
Зохион байгуулагчдын эхний төлөвлөгөөгөөр нэг гэрт таван хүүхэд байхаар нийт 
дөрвөн гэр барих юм байна. Энэхүү ажлыг аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран зохион байгуулах ажээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻