29 зээлдэгчид ипотекийн зээл олгосон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 11:30:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнгөрсөн сарын байдлаар 29 зээлдэгчид ипотекийн зээл олгосон байна.
Тус аймаг дахь Монгол банкны мэдээлж байгаагаар аймгийн хэмжээнд 29 зээлдэгчид 1203,9 сая төгрөгийн ипотекийн зээл олгосноос анхны эх үүсвэрээр 18 зээлдэгчид 808,6 сая төгрөг, 8 хувийн эх үүсвэрээр 11 зээлдэгчдэд 395,3 сая төгрөгийн зээлийг олгосон ажээ.

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 46,109.2 сая төгрөгт хүрсэн ба үүнээс 36,084.3 сая төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна. 
Хугацаа хэтэрсэн ипотекийн зээл 396.8 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 38.7 хувиар буурсан ба нийт ипотекийн зээлийн 0.86 хувийг бүрдүүлж байна. Чанаргүйд ангилагдсан ипотекийн зээл 887.3 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 0.9 хувиар өсч, нийт ипотекийн зээлийн 1.92 хувийг бүрдүүлж байгаа гэнэ.
Монголбанкны эзэмшлийн орон сууцаар баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүжиж байсан бөгөөд улсын төсөвт тодотгол хийснээр Засгийн газар, Монголбанк хамтран санхүүжүүлж байгаа ажээ. Сард дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжүүлж байгаагийн 25 хувийг хөдөө орон нутагт хуваарилах болсноор банкинд судалсан ипотекийн зээлийг бүгдийг нь шийдвэрлэсэн гэж Өмнөговь аймаг дахь Монгол банкнаас мэдээллээ.
Д.Мишигсүрэн
相关新闻