"Говийн ирээдүй" арга хэмжээ болох гэж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит "Говийн ирээдүй" арга хэмжээ болох гэж байна. Тус аймгийн хүүхэд багачуудын математик, логик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нутгийн хөгжилд уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.
2819天