Хог хаягдал ашиглан бүтээл хийх уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-20 18:31:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хог хаягдал ашиглан бүтээл хийх уралдаан зарлалаа.
Хог хаягдлын тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дэх байгаль орчны бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажлуудыг санаачлан хийж байгаа билээ.
Түүний нэг нь хог хаягдлыг ашиглан бүтээл хийх энэхүү уралдаан бөгөөд  уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 2018 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд зарлаж байна.
Уралдааныг тус аймгийн 15 сумын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд зарлаж байгаа ба 16 хүртэл нас, 16-аас дээш нас гэсэн хоёр ангиллаар шалгаруулна. Тус уралдааны шалгуур үзүүлэлтэнд нийтээр санаа авч хэрэгжүүлэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан, бага зардлаар хийх боломжтой, уран бүтээмж, өнгө үзэмж сайтай байхыг чухалчилж байгаа аж.
Шалгаруулалтад оролцох бүтээлийг зураг болон тайлбарын хамт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө тус аймгийн ЗДТГазарт хүлээн авах юм байна.  

Д.Мишигсүрэн


相关新闻