Худалдан авах ажиллагааны хууль, тогтоомжийн мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-15 15:12:42
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сангийн яамны удирдлага дор хэрэгжиж байгаа "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд орон нутагт худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ олгох сургалт Өмнөговь аймагт боллоо.
Тус сургалтыг энэ онд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх сургалтуудыг орон нутгийн Төрийн өмчийн газраас зохион байгуулсан байна.

Сургалтад сумдын Тамгын газрын ажилтнууд болон иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд буюу  15 сум бүрээс гурван оролцогч нийт  47 хүн оролцлоо. 
Уг сургалтаар худалдан авах ажиллагааны хууль, дагалдаж гарсан журмууд, худалдан авах ажиллагааны онцгой журам болох харьцуулалтын болон олон нийтийн оролцоотой худалдан авалтын талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг хүргэлээ. Энэхүү сургалтыг зохион байгуулснаараа орон нутгийн ажилтнууд болон иргэд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд худалдан авах ажиллагаа, хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй болох юм. Мөн ингэснээр худалдан авах ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлтэй хүний нөөц бүрдэж, худалдан авах ажиллагааг орон нутагт зохион байгуулахад тулгарах хүндрэл багасах юм байна. 

Уг сургалтад оролцогчд өмнө нь өөрсдөө зардлаа гаргадаг байсан бол энэ удаагийнх сургалтын төлбөр, унааны зардлыг  "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс гаргаж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн
相关新闻