Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Долоо хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 20-21, 24-25-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23, 25-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Ихэнх хугацаанд шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан байна гэж тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Цасан болон шороон шуурганы үед малчид онцгой анхааралтай байхыг сануулж байна.
Д.Мишигсүрэн