Шилдэг тохижилттой орон сууц, орц шалгаруулах уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шилдэг тохижилттой орон сууц, орц шалгаруулах уралдаан зарлаад байна.
Энэхүү уралдааныг аймгийн ЗДТГ болон ГХБХБГазар хамтран орон сууцанд амьдардаг иргэдийнхээ дунд зарлаж байгаа аж. Уралдааныг ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлэх, урамшуулах, иргэдийн шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа юм байна.
Тус уралдаан нь ирэх оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Даланзадгад суманд 2000 оноос өмнө ашиглалтад орсон нийтийн зориулалттай 18 орон сууцныхан оролцох ажээ.

Шилдэг орон сууц, орцыг тодорхой шалгуур үзүүлэлтээр дүгнэх бөгөөд үүнд орон сууцны ахлагчийг томилж, цэвэрлэгээний нэгдсэн зохион байгуулалтад орох, нэгдсэн хуримтлал үүсгэх, гадна дотно шат, довжоо, орцны хана гэх мэт орчинг шинэчлэн бусдад тааламжтай байдлаар шийдсэн байх зэрэг 10 үзүүлэлтээр дүнгээ гарах юм.
Шилдэг орон сууцаар шалгарсан эхний байрт гадна тоглоомын талбай, сүүдрэвч, дасгалын төхөөрөмж суурилуулан өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Харин хоёрдугаар байрт шалгарсанд нь гадна тоглоомын талбай, сүүдрэвч суурилуулах, гуравдугаар байр эзлэгчдэд гадна тоглоомын талбайг хийж өгөх ажээ. Мөн шилдэг орцоор шалгарсан эхний байрт таван сая төгрөгийн тохижилт, заслын ажил хийлгэх эрхийн бичиг, хоёрдугаар байрт гурван сая, гуравдугаар байрт нэг сая төгрөгийн тохижилт, засварын ажил хийлгэх эрхийн бичгээр тус тус урамшуулах юм байна.

Д.Мишигсүрэн