Дэмчог бурханы тахилгын ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-14 13:43:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Дэмчог бурханы тахилгын ёслол боллоо.
Бурхан багш дээд тэнгэрийн 33 оронд заларч 60 гаруй аравнайл хийж бууж ирэхдээ сүмбэр уулын оройд сүм хийдээ байгуулаад тэр өдөр нь Дэмчог бурхан заларч ирнэ гэж хэлсэн байдаг гэнэ. Тэр өдөр нь намрын адаг сарын шинийн 22 байсан учраас жил бүрийн энэ өдрийг Дэмчог бурхны тахилгын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Намрын адаг сарын 22-ны өдөр хийсэн буян мянга түм болж арвижда
г бөгөөд эхийн ачийг хариулахад хамгийн сайн өдөр гэж бурхны шашинд үздэг байна.
Дээд амгалант Дэмчогийн хийдэд Дэмчогийн чого хурлыг жилдээ ганцхан удаа буюу эл өдөр зөвхөн Гандантэгчилэн, Дэмчогийн хийдэд хурдаг ажээ. 
Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ одоогоос долоон жилийн өмнө Дэмчогийн хийдийг сэргээснээс хойш жил бүр Дэмчог бурханы их тахилгын ёслолыг ивээн тэтгэн зохион байгуулж байна. Энэ уламжлал ёсоор намрын адаг сарын шинийн 22-ны өдөр Дэмчог бурханаа тахиж, Дэмчогийн чого хурж сүсэгтэн олон манж цав барьж хурал номыг даган баяслаа.
Д.Мишигсүрэн
相关新闻