Малчин өрхийн оюутнууд сургалтын тэтгэлэгт хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин өрхийн оюутнууд сургалтын тэтгэлэгт хамрагдлаа.
Орон нутгийн захиргаа, малчид, Оюутолгой ХХК-ийн хамтран Малчдын гомдлыг барагдуулах “Гурван талт зөвлөл” байгуулан 2017 оны 5-р сарын 9-нд талууд гэрээнд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээнд тусгасны дагуу малчин өрхийн 21 оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийг 100 хувь олгохоор шийдвэрлэж батламжийг нь гардуулан өглөө.
Батламж гардуулах ёслолд Улаанбаатар хот дахь Ханбогд сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Батболд, Засаг даргын орлогч Ж.Занабазар, эцэг эхчүүд, Оюутолгой ХХКомпани болон малчдын төлөөлөл оролцлоо.
Мөн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Майнинг Технологи Энд Экуйпмент” ХХК-ийн захирал Д.Туяа нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр оюутанд сургалтын тэтгэлэг олгосноо энэ үеэр гардуулан өгч амжилттай суралцахыг ерөөлөө.
Малчдын гомдлыг барагдуулах “Гурван талт зөвлөл” нь цаашид ч малчин өрхийн оюутнуудад олгох сургалтын төлбөрийн тэтгэлгийг үргэлжлүүлж ажиллах юм.

Д.Мишигсүрэн