ӨМНӨГОВЬ: Малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч бодлогоор дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд малын гаралтай түүхий эд, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулснаар малчдын өрхийн орлого нэмэгдэж амьдралын орчин нөхцөл сайжрах юм.
Мөн орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт үйлдвэр технологийг нэвтрүүлж, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан мах, хүнсний ногоогоор хангах, мал эмнэлгийн үйл ажиллагааг төрөлжүүлэн өргөжүүж, хоёр бөхт тэмээг хамгаалах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нутгийн онцлогт тохирсон цөм сүргийн үржүүлэх ажлыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх зорилт тавьжээ.
Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 2025
онд 17,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тэмээ судлалын төв, тэмээний төрөлжсөн эмнэлэг, 500 тоннын багтаамжтай хүнсний
ногооны зоорийг барьж ашиглалтад оруулсан бол Даланзадгад суманд төр, хувийн
хэвшлийн түншлэлийн хүрээнд хоногт 25 тонн хонь, тэмээний ноос угаах, самнах хүчин
чадалтай үйлдвэр, Манлай суманд стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар
байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ulaanbaatar