Сумын ахмадуудад сэтгэлийн бэлэг гардуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Ханбогд сумын ахмадуудтай уулзалт хийж энэ үеэрээ өндөр настнуудад гарын бэлэг өгсөн байна.
Ханбогд сумын 55-аас дээш насны нийт 350 ахмадад 50 мянган төгрөг бүхий гарын бэлгээ гардуулж, ахмадуудынхаа өвлийн бэлтгэлд зориулж нүүрс өгнө гэдгээ дуулгалаа. Өнгөрсөн оны сонгуулиудаар тус суманд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ нь аймгийнхаа болон тус сумын ахмадуудад ийнхүү жил бүр гарын бэлэг өгдөг юм. Тэрээр Ханбогд суманд "Аминбулаг" эмнэлэг байгуулан Галбын говьчуудын эрүүл мэндийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийсэн аж. Мөн тус сумын Дэмчогын хийдийг дахин байгуулж, хуучин барилгын суурийг хамгаалалтанд авсан хүн юм.
Д.Мишигсүрэн