Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр 91 төслийг санхүүжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-15 15:31:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр 91 төслийг аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлжээ.
Тус аймгийн хэмжээнд нэн тэргүүнд таван мянгаас дээш ажлын байр бий болгох зорилгыг тавин ажиллаж байгаа юм.
Энэхүү зорилгын хүрээнд нийгмийн бүхий л салбарын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ удаагийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг санхүүжүүллээ. Энэ төслөөр 100 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэх, говь нутгийн онцлогийг хадгалсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажил үйлчилгээгээ хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Өмнөговь аймаг нь 63 мянган хүн амтай түүний дотор одоогоор ажил идэвхтэй хайж байгаа 595, идэвхгүй нь 4296 иргэн байдаг. Энэ жил тус аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр дундаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж, 91 төслийг бүрэн санхүүжүүллээ. Угаалгын машин засварлах, шавь сургалт зохион байгуулдаг багш нар, оёдолчид зэрэг төрөл бүрийн салбарын иргэдийг хамруулснаараа үр дүнтэй ажил болсныг төсөлд хамрагдсан иргэд онцолж байлаа. 
Д.Мишигсүрэн
相关新闻