Өмнөговь аймгийн оюутнуудад зориулсан "Оюутны хотхон" байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн оюутнуудад зориулсан "Оюутны хотхон"-г Улаанбаатар хотод байгуулна.
Оюутны хотхон төслийг анх УИХ-ын гишүүн Л.Энхболд санаачилсан бөгөөд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэхүү хотхонг байгуулахаар тусгасан байгаа ажээ. Уг оюутны хотхонг Улаанбаатар хотын Хан-уул дүүрэгт байгуулахаар болсон байна.
Энэ жилийн хувьд зураг төслийнх нь ажлыг хийж гүйцэтгээд байгаа гэнэ. 500 оюутны амьдрах боломжтой уг хотхоныг байгуулснаар чанартай боловсон хүчнийг бэлтгэхэд сурах орчинг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм. Мөн төслийн багийнхны тооцоолж байгаагаар нэг оюутан жилд 300-400 мянган төгрөгийн зардалаар уг хотхонд амьдрах боломжтой болох юм байна.
Өмнөговиос жилдээ 500 орчим хүүхэд оюутан болж Улаанбаатар хотыг зорьж байгаа судалгааг "Говийн хүү" сангаас гаргажээ. Тус аймгаас Улаанбаатар хотод 2500 гаруй оюутан сурч байгаа бөгөөд тэдний 48 хувь нь түрээсийн байранд, 19 хувь оюутны байранд, 29 хувь нь хамаатан сандан найз нөхдийндөө амьдарч байгаа гэсэн судалгааг мөн гаргасан байна.

Д.Мишигсүрэн