Цагаан хаданд 1000 автомашины зогсоол барих саналыг яаралтай судлахаар болсон байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудлыг танилцуулсан юм. Өмнөговь аймагт тулгамдаад байгаа Таван толгой-Гашуун сухайт хүртэлх 256 км замын засвар, Эрдэнэс таван толгой-Нүүрсний зам хоорондын 13 км зам тавих, Цагаан овоо багийг Цогтцэций сум руу нүүлгэх, Гашуун сухайт боомтыг Ням гаригт ажиллуулах, Цагаан хаданд 1000 автомашины зогсоол барих, БОЭТ-ын барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг шийдвэрлэх, Ноён, Номгон, Манлай сумдын “Соёлын төв”-ийн барилгын санхүүжилтийн асуудлыг хөндөв.
2913天