Зорилтот бүлгийн хүүхдүүдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГазраас Даланзадгад сумын 8 багийн зорилтот бүлгийн 40 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгслийг гардуулан өглөө.
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих" хөтөлбөр нь зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Хүүхэд бүр адил тэгш орчинд сурч хүмүүжих эрхтэй. Тиймээс зорилтот бүлгийн дээрх хүүхдүүдэд иж бүрэн хичээлийн хэрэгслийг гардуулан өгчээ.
Өмнөговь аймагт 2017-2018 оны хичээлийн жилд 21 сургуульд 12000 сурагч, 28 цэцэрлэгт 5200 гаруй хүүхэд суралцахаар элсэн ороод байгаа бөгөөд 100 хувь мэргэжлийн багш боловсон хүчинтэй болжээ.
Мөн хичээлийн шинэ жилийг угтаж сургууль, цэцэрлэгийн орчинд 10 тэрбум гаруй төгрөгийн засвар, тохижилтын ажлыг хийж сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулж байна. Шинэ хичээлийн жилд математикийн хичээлийн чанар амжилтыг ахиулах "Оюуны хурд", хүүхдэд монгол зан заншлыг өвлүүлэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх "Хүүхэд хөгжлийн түлхүүр", англи хэлний мэдлэгийг ахиулах "Англи хэлтэй Өмнөговь" зэрэг хүүхэд залуус руу чиглэсэн олон хөтөлбөрийг "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. "Сайн багш-сайн сурагч" уриан дор "Багш хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлэн тэдний ур чадвар, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд анхаарч хамтран ажиллах ажээ.

Д.Мишигсүрэн