Хөнгөн атлетикийн тэмцээнд Дархан-Уул аймгийнхан өнгөтэй байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын хамгийн хурдан хүүхдээр Г.Ган-Эрдэнэ, Т.Солонго нар шалгарлаа. Өмнөговь аймагт анх удаагаа Монгол Улсын хамгийн хурдан хүүхдийг шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тус аймгийн Засаг даргын нэрэмжит Монголын хамгийн хурдан хүүхдийг шалгаруулах улсын уг тэмцээнд 7 аймгийн 80 гаруй тамирчид өрсөлдсөв. энэхүү тэмцээний эрэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн харъяат Г.Ган-Эрдэнэ шалгарч, эмэгтэй төрөлд мөн аймгийн харъяат Т.Солонго түрүүлэн "Монголын хамгийн хурдан хүүхэд"-ээр тодорсон байна.
Уг тэмцээнд багийн нийт дүнгээр Ж.Ганболд дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол дэд тэргүүн байрт Өмнөговь аймгийн Б.Хадбаатар дасгалжуулагчтай баг тамирчид, гуравдугаар байрт Архангай аймгийн БХүрэлбаатар дасгалжуулагчтай баг тамирчид шалгарчээ.
Ийнхүү хөнгөн атлетикийн тэмцээнд Дархан-Уул аймгийнхан өнгөтэй байлаа.
Д.Мишигсүрэн