Өмнөговь аймгийн уурхайнуудтай орон нутгийн сэтгүүлчид танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-14 10:17:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уурхайнуудтай орон нутгийн сэтгүүлчид танилцах гэж байна.
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. 


Төслийн гурав дахь шатны сургалт Өмнөговь аймагт уурхайтай танилцсанаар үргэлжлэх юм байна. Өмнөговь аймгаас бусад бүх аймгийн төсөлд оролцох сэтгүүлчид Улаанбаатар хотод цуглан Өмнөговь аймгийг зорих бөгөөд уурхайнуудтай танилцах аялал, сургалт  6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-нд үргэлжилнэ. Сургалтын хүрээнд орон нутгийн сэтгүүлчид Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Оюутолгой”-н уурхай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаараа үлгэрлэдэг “Энержи ресурс” компанийн уурхай, үйлдвэрлэл, Тавантолгойн ордтой танилцана. Өмнийн говийн уурхайнуудтай танилцах аялал хийгнээд, Даланзадгад хотод сэтгүүлчдэд зориулсан сургалтад хамрагдах юм.  

2015 онд эхлүүлсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2 шатны 6 удаагийн цуврал сургалтад 16 аймгийн 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй сэтгүүлч оролцжээ. Тэр дундаа ЭТИС хөтөлбөр хэрэгждэг Увс, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн сэтгүүлчид сургалтад түлхүү хамрагддаг юм. 3 дахь шатны сургалтад Монгол улсын 21 аймгийг төлөөлсөн сэтгүүлчид оролцохоор болжээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻