Зарим авто замуудад хурд хэмжигч байршуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-10 17:12:47
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хотын зүүн чиглэлийн авто замуудад тогтмол хурд хэмжигч байрлуулж байна.

Замын  хөдөлгөөнд хурдаа тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн жолоочоос үүдэн зам тээврийн ослын дуудлага тус дүүргийн хэмжээнд өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Улиастайн зам болон Богд уулын замд зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжийг байрлуулан  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
 Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг тус хэлтсээс уриалав.
Холбоотой мэдээ