Монголын бурхны шашны дээд сургуулиас үерт өртсөн иргэдэд гэр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-28 17:41:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэг Монголын бурхны шашны дээд сургуулийнхан үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын 10 өрхөд гэр, 70 хүнд хувцас өглөө.

Тус сургуулийн зүгээс лам нар болон сүм хийдүүдтэй хамтран байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон айл өрхүүдэд туслах хүмүүнлэгийн аян зохион байгуулжээ.

Хандивын гэрийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Өлгий хотод  Рашгэнпилэн хийдийн хашаанд боллоо. Уг арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бауыржан, тус аймгийн Бурхан шашны холбооны тэргүүн хамба лам Г.Батхүү оролцож, хандивлагчдад ард иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Ө.Нурболат


Холбоотой мэдээ