Наймдугаар сарын 27-ны өдөр болох үйл явдал

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2018-08-27 07:26:32
09.30-10.00 цагт Багшийн хөгжлийн ордонд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” зөвлөлгөөн болно. 

11.00 цагт Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийнэ 
11.00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан Монголын Их дээд сургуулийн оюутны байгууллагууд нэгдэн мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 9526-9666 Ардчилсан оюутны холбоо.
11:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 1 давхрын галерейд Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс засалч, академич Вандан-Ишийн ИЧИНХОРЛОО агсны цээж баримал босгох хүндэтгэлийн арга хэмжээ болно.Холбогдох утас: 9908-0259, 9913-4001.
11.30 цагт ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Хэвлэлийн хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн талаа газар 
Утас: 51266155, 70001285, 99923589
14.00 цагт 30 жилийн дараа анх удаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг төрийн бодлого, дэмжлэгээр ОХУ-д сургаж эхэлж байгаа бөгөөд эхний 10 оюутан Эрхүү хотыг зорино. Оюутнуудыг үдэж өгөх ёслол Төмөр замын вокзалд болон. Утас: 8811-1046.
 

Холбоотой мэдээ