Германд бүртгэгдсэн дүрвэгсдийн тоо нэг сая давжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-12-09 11:51:47

БЕРЛИН. /TASS/.  Энэ онд Германд бүртгэгдсэн дүрвэгсдийн тоо нэг сая давсан байна. Энэ тухай  тус улсын Бавария мужийн нийгмийн асуудал эрхэлсэн сайд Эмилия Мюллер Мюнхен хотод мэдээлжээ.

“Бид дүрвэгсдийг хүлээж авахад яаралтай хязгаарлалт тогтоохгүй бол Герман улс цаашдаа дүрвэгсдийн ийм урсгалыг хүчрэхгүй” гэж бүс нутгийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, зөвхөн 11 дүгээр сард гэхэд Сири, Афганистанаас ирсэн 200 мянган дүрвэгчийг Герман даяар тараан байрлуулжээ.

Өнгөрсөн онд Германд нийтдээ 238 676 дүрвэгч бүртгэгдэж байсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ