Д.Трамп: БНАСАУ цөмийн зэвсгээс ангижирсан тохиолдолд хоригийг цуцлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-23 09:42:35
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, "гэхдээ тус улс цөмийн зэвсгээс бүрэн ангижирсан тохиолдолд ийм зүйл болох болно" гэж мэдэгджээ.

АНУ-ын Сангийн яам Умард Солонгосын хууль бус худалдааг зогсоох зорилгоор мягмар гарагт тус улсад нэмж хориг арга хэмжээ авсан билээ.

Ингэснээр АНУ энэ сард Умард Солонгосын эсрэг гурав дахь хориг арга хэмжээгээ авч байгаа юм.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ улсынх эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг буруушаагаад, "дайсагнагч хүчнүүд" хориг арга хэмжээ авах, хаалт тавих зэргээр Солонгосын ард иргэдийг дарангуйлах гэж оролдож байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ