Баавгайн савар их хэмжээгээр хил давуулах гэсэн иргэнд ял оноолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хууль бусаар нэн ховордсон ан амьтан агнах, тэдний эд эрхтэнг хил давуулан худалдах зэрэг тохиолдол гарсаар байна. Хүрэн баавгайн саврыг их хэмжээгээр тээвэрлэж, бусдад худалдах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж дуусаад шүүхээр хэргийг нь шийдвэрлэжээ.
Хууль бусаар хүрэн баавгайн савар тээвэрлэсэн иргэн И-г Баянзүрх дүүргийн шүүхээс 13 сая төгрөгийн төлбөр, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тиймээс нэн ховор, ховор амьтан ургамлын зүйл худалдах, худалдан авах, тээвэрлэхээс болгоомжлохыг иргэдэд сануулж байна.
Ж.Батсайхан