Д.Эрдэнэбат:Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Улс төрийн бодлогын зөвлөл болон УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, сүүлийн үед Монгол Улсад гарч буй олны анхаарал татсан хэргүүдийн талаар хэлэлцсэн байна. Дээрх хоёр хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Арбитрын шүүх дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдэх болсон. Мөн тус үйлдвэрийн удирдлагуудыг гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай. Түүнчлэн эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн, эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсоор байна. Түүнчлэн өчигдөр галт тэрэг осолдлоо. Энэ асуудалд хариуцлага тооцох нэрийдлээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулах нь буруу. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад энэ асуудалд УИХ анхаарал хандуулж шийдвэрлэх хэрэгтэй. Шийдвэрлэж чадахгүй бол тарах ёстой” гэлээ.
Мөн үеэр Ж.Батзандан гишүүн, “Л.Оюун-Эрдэнэ гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч дэмжигдсэнгүй. Одоо “60 тэрбум”-ын хэргийг шийдвэрлэх хэрэгтэй. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.
Түүнчлэн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадаас авсан зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон нийтэд ил тод тайлагнахыг АН-ын дарга С.Эрдэнэ шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-УИХ-ын Хаврын чуулган завсарласан. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ нэн даруй хэлэлцэх, ээлжит бус чуулган зарлах ямар хуулийн зохицуулалт байна вэ?
-Ээлжит бус чуулган зарлана гэдэгт бид итгэлтэй байгаа. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг чөлөөлөх боломжтой. Харин Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлөх өрийн асуудлыг АН хэрхэн харж байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийг Стандарт банкинд барьцаалсан асуудлыг судлах ажлын хэсэгт манай намаас Я.Санжмятав гишүүн ажиллаж байгаа. Я.Санжмятав гишүүнд ирсэн мэдээллээс харахад 98 сая ам.долларыг зайлшгүй төлөх шаардлагатай юм билээ. Засгийн газар энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж, цэгцлэх хэрэгтэй.

Ч.Ариунболд