Хууль сурталчлах өдөрлөг дүүргүүдэд болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд хамтран нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ сарын 7-14-ны өдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаа Баянзүрх дүүрэгт Жуковын хөшөөний урд талбайд энэ сарын 7-нд, Баянгол дүүрэгт “Өргөө” кино театрын урд талбайд энэ сарын 8-нд зохион байгуулсан бол Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбайд энэ сарын 10-нд, Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбайд энэ сарын 11-нд, Хан-Уул дүүрэгт Соёлын төвийн байрны урд талбайд энэ сарын 14-нд тус тус болох юм. Уг өдөрлөг Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр “Соёмбо” кино театрын урд талбайд болж байна. Өдөрлөгийн хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагынхан үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж байна.
Хууль зүйн яам, харъяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх өдөрлөгийг хамтран зохион байгуулж байгаа юм.
Б.Туул
Сэтгэгдлүүд