Энэ сард Говь-Алтайн ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-01 17:44:16
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сард Говь-Алтайн нутгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орно. Сарын эх болон дундуур нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, сарын эцсээр уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй тул иргэд хөдөлмөрчид, малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвөөс мэдэгдлээ.
Мөн тус аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1,5 градусаар дулаан байна. Тухайлбал, нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар дунджийн орчим байх ажээ.
Харин нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэс сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, сарын эцсээр хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрч өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ