Жокерын тухай өгүүлэх шинэ кинонд жүжигчин Роберт Де Ниро тоглож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-24 13:37:49
МОСКВА. /ТАСС/. Найруулагч Тодд Филлипсийн Жокерын тухай өгүүлэх шинэ кинонд  жүжигчин Роберт Де Ниро тоглож магадгүй байгаа тухай “Variety” сэтгүүл мэдээлжээ.
 
Энэ талаар жүжигчин Роберт Де Ниро DC Comics-ийн гол хорон санаатнуудын нэг болох Жокерын тухай бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөөд байгаа “Warner Brothers” кино компанитай ярилцаж байгаа аж.  
 
Шинэ кинонд Роберт Де Нирогийн гол дүрд нь тоглосон эмгэнэлт инээдмийн “The King of Comedy” кинотой зохиомжийн хувьд ижил төстэй зүйл ажиглагджээ. “Variety” сэтгүүлийн мэдээлж байгаагаар, Роберт Де Ниро телевизийн хөтлөгчийн дүрд тоглож магадгүй аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ