Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:49:48

Нөмөр нөөлөг дутсан нэгэндээ халуун сэтгэлийн тус хүргэжээ

Сэлэнгэ аймгийн НХҮХэлтсийн залуучууд жил бүр сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг угтан Сүхбаатар сумын 8 дугаар багийн зорилтот бүлгийн иргэн Н.Хуланд тусалжээ.

Н.Хулан хөгжлийн бэрхшээлтэй, группын мөнгөнөөс өөр орлогогүй, хоёр хүүхэдтэй, бага охин нь хөгжлийн бэрхшээлтэй, гэрт амьдардаг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой өрх юм. Халамжийн залуус “Амьддаа бие биенээ хайрлая” аяныг өрнүүлэн бүсгүйд туслахаар зорьсон байна. Аяны явцад энэ өрхөд түлшний мод бэлтгэн  өгөх, цахилгааны асуудлыг шийдвэрлэж тогтой болгох, хоол хүнс, дулаан хувцас, бусад шаардлагатай эд материалаар туслах ажлуудыг хийжээ. Энэхүү халууун сэтгэлийн аянд Сүхбаатар сумын “Гурван мэргэд”, “Гурван булаг”, захын хамт олон, “Есөн-Эрдэнэ” барилгын дэлгүүр, “Тоосо” ХХК болон нийт 34  иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран оролцож, нийтдээ 792.000 төгрөгний үнэ бүхий хандивыг цуглуулан Н.Хулан бүсгүйд гардуулан өгсөн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмчтэй боллоо

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Сүхбаатар сумын  хөгжлийн бэрхшээлтэй 40 залуучуудад газар өмчлөх эрхийн гэрчилгээ олголоо.

Сэлэнгэ аймгийн НХҮХэлтэс  “Монголын залуучуудын холбоо”, “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”, “Улсын бүртгэлийн хэлтэс”, Сүхбаатар сумын ЗДТГ, “Хасмарк” ХХК-тай хамтран “Бид хамтдаа” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Сүхбаатар сумын хөгжлийн бэрхшээлтэй 40 залуус өөрсдийн гэсэн өмчлөлийн газартай болж, өрхийн амьжиргаандаа өөрийн гэсэн өмчтэй болсон байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ