Зургаан сурагч урамшуулал авах болзлыг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-03 12:06:48
Архангай /МОНЦАМЭ/. ЭЕШ-д Архангай аймгаас 6 сурагч 4 хичээлээр 800 оноо авч, өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулсан байна. Өнгөрсөн жил 3 хичээлээр 5 сурагч 800 оноо авч байжээ.

2016-2020 онд боловсролын салбарт “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “ЕБС-ийн багш суралцагчдын дунд зохион байгуулагддаг улсын төрөлжсөн олимпиад, ЭЕШ–д амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг урамшуулах журам”-ын дагуу 800 оноо авсан сурагч тус бүр 500,000 төгрөг, бэлтгэсэн багш тус бүр 250,000 төгрөгийн урамшуулал авах болзлыг хангалаа.
Үүнд: Математикийн хичээлээр Н.Янжинлхам, Б.Жамба, Б.Намуунаа нар 800 оноо, Монголын түүхийн хичээлээр Б.Пүрэвдорж, Нийгмийн ухааны хичээлээр Б.Хоролжүсэм, биологийн хичээлээр М.Нарантамир нар тус тус 800 оноо авсан байна
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ