Ховдын музейн ховор олдворын нэг нь далайн морь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-28 09:45:02
Ховд/МОНЦАМЭ/ Далайн морь гэх энэхүү амьтны олдвор 1954 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг одоогийн Хар ус нуурын орчмоос олдсон байна. Энэ нь дээр үед Их нууруудын хотгор нь далай тэнгис байсныг илтгэх ховор олдворуудын нэг юм. Энэхүү олдвор Ховд аймгийн Музейд хадгалагдаж байдаг.
Энэ амьтан зөвхөн далай тэнгисийн төдийгүй, ерөөс дэлхий дээрх бүхий л амьтдаас хамгийн хачирхалтай, сонирхолтой амьтны нэг билээ. Өдгөө дэлхий дээр 53 зүйлийн далайн морь байна. 
Далайн морь тун хурц хараатай. Үүний гол шалтгаан нь хоёр нүд нь нэг нь нөгөөгөөсөө огт хамааралгүй “ажилладаг”-т оршино. Өөрөөр хэлбэл далайн морины нэг нүд урагш харж байхад, нөгөөх нь ардахаа харж чаддаг гэнэ. Усны хамгийн өчүүхэн жижиг амьтдын нэг далайн морийг эртний грек хэлний үгийн санд  “Hippocampus” хэмээн тэмдэглэн үлдээжээ. “Hippos” нь морь, “kampos” нь “далайн мангас” гэсэн утгыг илтгэдэг аж.

 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ