“Өрхийн тариалалтыг дэмжих” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-26 19:11:50
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ жил Баян-Өндөр сумын 700, Жаргалант сумын 300 өрхөд төмс, хүнсний ногооны үр өгчээ. Эдгээр өрх хашаандаа 150 м.кв–аас дээш талбайд төмс, хүнсний ногоо тарих, усалгаа, арчилгаагааа тогтмол хийх боломжтой гэсэн шалгуурыг хангасан бөгөөд зарим нь хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн газар зарим айл, өрхөөр шалгалт хийж хүлэмжээ хэрхэн ашиглаж байгаа болон ногоогоо тарьсан эсэхийг нь шалгажээ. Шалгалтын явцад ямар нэг зөрчил илрээгүй байна.
Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрийн үр дүнд иргэд 300 гаруй шуудай төмс хураан авч зорилтот бүлгийн өрхөд төмсний үр өгсөн байна. Тодруулбал, хөтөлбөрт хамрагдсан нэг өрх зорилтот бүлгийн нэг өрхөд нэг шуудай төмсний үрийг үнэ төлбөргүй өгчээ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ