“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ВИДЕО МЭДЭЭ
unurchimeg@montsame.gov.mn
2018-06-22 12:32:03
Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комиссын ээлжит 18 дахь удаагийн хурал Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааг өрнүүлэх сэдвээр Улаанбаатар хотноо чуулж байна.  
Өнөөдөр болсон “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг боллоо.
“Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна”
“Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байна
 Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангаж буйг дуулгав. Мөн “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна”

Тус уулзалтанд Хөтөлбөрийн гишүүн Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын Сангийн болон Худалдаа, эдийн засгийн яамд, “Эксим” банкуудын удирдах албан тушаалтан, орон нутгийн засаг, захиргааны удирдлагууд, судалгааны байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байна

Холбоотой мэдээ