Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээнд 7 хүн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:12:09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр болсон. Харин үүнтэй холбоотой зохион байгуулахаар зарласан арга хэмжээнд Булган аймгийн төвийнхнөөс 7 хүн л цугларлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалт, шалгалт Булган аймгийн Булган суманд энэ өдөр явагдаж байгаа. Иймээс энэ үйл явдалтай давхцсан уу эсвэл иргэдэд мэдээлэл муу хүрсэн үү ямар ч байсан ирсэн 7  иргэнийг  үйл ажиллагааг хойшлууллаа хэмээн тараалаа. 12 сарын 7 – ы өдөр дахин ХБИ – ийг цуглуулах гэнэ.

Булган аймаг 1800 орчим, харин  420 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй юм.

П.Батням

Холбоотой мэдээ