Террористуудын дараагийн бай нь Их Британи болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-04 14:49:02

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаарын цохилт өгч эхэлсэн Их Британи террористуудын дараагийн бай болж магадгүй гэж телевизийн “CNN” суваг мэдээлжээ.

тагнуулын эх сурвалжийн мэдээллийг иш татан тус сувгийн уламжилснаар, одоогийн байдлаар террористуудын эгнээнд Их Британийн 700 орчим иргэн байгаа бөгөөд тэд эх орондоо буцан очиж, 11 дүгээр сарын 13-нд Парист үйлдсэнтэй адил халдлага үйлдэж болзошгүй.

Тагнуулчид мөн британичуудын болгоомжлолд анхаарал хандуулж байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын оршин суугчдын 43 хувь нь Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлсний дараа өөрсдийгөө маш сул хамгаалагдсан гэж үзэж байгаа бол ердөө 20 хувь нь өөрсдийгөө илүү аюулгүй байдалд байна гэж үзжээ. Ингэхдээ санал асуулгад оролцогсдын 54 хувь нь ажиллагааг дэмжсэн бол 46 хувь нь эсэргүүцсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ