Хүүхдийн паркийг түр хугацаагаар хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-19 16:16:36
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Хүүхдийн паркийн зарим тоглоомыг ашиглахыг хориглолоо. Учир нь тус паркад үйл ажиллагаа явуулж буй “Хоёр эрдэнэ-оюу чулуу” ХХК-ийн тоглоомууд хуучирч, муудсан бөгөөд зарим нь цуурсан, эвдэрсэн байна.
Тухайлбал, “Сюрприз” тоглоомын дамжуулгын ременийг солих, хамгаалалтын торыг бэхлэх, “12 жил” тоглоомын гол төмөр цуурсан, “Эргэдэг гинж” тоглоомын сандалны тавцан хагарч, цуурсныг засах үүрэг, даалгавар өгчээ.
Мөн “Морин тойруулга” тоглоомын эргэлт дамжуулах ремень язарч тасрах аюултай болсон, “Алсыг харагч” тоглоомын туслах дамарын гол төмөр нь гажиж гулзайсан, шилжүүлэн буулгах болон аврах ажиллагааны төлөвлөгөө байхгүй зэрэг олон зөрчил илэрчээ. Иймд Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, улмаар үйл ажилллагааг нь түр зогсоожээ.  
Б.Оюун-Эрдэнэ
 

 

Холбоотой мэдээ