Обама зул сарын гол гацуурын гэрлэн чимэглэлийг асаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-04 14:03:16

ВАШИНГТОН. /TASS/. Вашингтонд цаг агаар өвлийн биш гэмээр байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад улсынхаа зул сарын гол гацуур модны гэрлэн чимэглэлийг асаахад саад болсонгүй. Пүрэв гарагт тус хотод 12 градус дулаан байжээ.

“Тав, дөрөв, гурав, хоёр, нэг” гэж тэрбээр Америкийн хэдэн зуун иргэнтэй хамт тоолж, найман метр өндөр гацуур модны олон мянган баярын гэрлэн чимэглэлийг асаажээ. Уг гацуур мод нь Цагаанд ордноос хоёр алхмын зайтай газар Эллипсийн нэрээр нэрлэдэг ойн том цоорхойд сүндэрлэж байгаа бол эргэн тойронд нь Америкийн бүх муж улсын нэрээр нэрлэсэн 58 ширхэг жижиг гацуурыг чимэглэн тавьжээ.

“Үндэсний” гэж нэрлэдэг гацуурын гэрлэн чимэглэлийг асаах баяр ёслолын арга хэмжээнд Обаматай хамт түүний гэргий Мишель, хоёр охин Малиа, Саша, мөн хадам эх хатагтай Робинсон оролцжээ. Тэнд мөн шоу бизнес, рок хөгжмийн одод байсан байна.

Цагаан ордны дэргэд зул сарын гол гацуур модны гэрлэн чимэглэлийг асаадаг уламжлал 1923 онд АНУ-ын 30 дахь Ерөнхийлөгч Жон Калвин Кулижийн үед тогтсон бөгөөд үүнээс хойш энэ уламжлал нэг ч удаа тасалдаагүй юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ