Аймгийн архитекторууд Орхон аймагт чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба хамтран 21 аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын гол зорилго нь Монгол Улсын хот байгуулалтын мэдээллийн санг программчлах, хөгжүүлэх, архитекторуудын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ программ, ололтыг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ.
Хот байгуулалтын мэдээллийн санд газар, хот төлөвлөлтийн зураглал, дэд бүтэц, шугам сүлжээний төлөвлөлт, цаг уурын нөхцөл, хөрс шорооны судалгаа, уул геологи, экологийн үл хөдлөх хөрөнгийн байршил, барилгажилт гээд бүх төрлийн мэдээлэл багтдаг байна. Энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож иргэд өөрсдөө хяналт тавьж, санал бодлоо илэрхийлэх боломжийг хангах зорилгоор зарим программчлалыг хийж байгаа гэж сургалтын үеэр дурдагдлаа. Орхон аймагт анх удаа болсон уг сургалт энэ сарын 13-аас гурван өдөр үргэлжилсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ