Хүүхэд зодсон тогоочийг шалгаж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-04 11:38:34

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн ажилтан хооллож буй хүүхдээ хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим хуудсаар тархаад байна.

Гэвч уг хүн нь багш биш цэцэрлэгийн тогооч бололтой. Бага насны хүүхдэд яагаад гар хүрч, танхайрав, тус цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь дарамталдаг уу зэргийг тогтоохоор Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газруудаас ажлын хэсэг томилогдон “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт явуулж эхэлжээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгчээ. Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, багшийн хүүхэд зодсон үйлдэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ