"Алтайн Зам" компанийн хувьцаа 14,98 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-06-07 17:12:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 1,071,174 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. 

Ингэснээр 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" AZH+14.98 хувь "ЛэндМН ББСБ" LEND+3.81 хувиар буюу хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ETR-10.53  хувь, "Усжуулах" CMD-9.26 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8 ширхэг үнэт цаас 837,200 төгрөгөөр арилжсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Харин  "TOP 20" индекс 19,745.41 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 44 тэрбум 598 сая 819 311 төгрөг боллоо. 
Холбоотой мэдээ