Дипломат болон албан паспорттай иргэд Швейцарь улсад визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 08:46:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай хэлэлцээр энэ сарын 16-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Энэхүү хэлэлцээрт хоёр улсын дипломат болон албан, мөн Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор тусгасан юм. Мөн Швейцарийн Холбооны Улс энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох аж.

Хэлэлцээрт хоёр улсын төлөөлөл энэ оны 4 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ.
Холбоотой мэдээ